“Таван толгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай яллагдагч Д.Дагвадоржийн өмгөөлөгч А.Ундрах, Б.Тэнгис, “МБМ транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай яллагдагч Г.Мөнхдөлийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, “Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, эмэгтэй, яллагдагч Ши Шао Хуагийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нараас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн прокурор, яллагдагч нарын өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд:
Хэрэгт авагдсан баримтуудаар “Таван толгой” ХХК-с хууль бусаар нүүрс хулгайлсан байж болзошгүй гэх хэрэг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн үйл баримт авагдсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно” гэж заасны дагуу тус хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр авагдаагүй, мөн хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн байцаалт явуулсан байх ба Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарна.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналыг мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүйгээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР








нөгөө Баттулга яасан бэ
Нүүрсний мафи үнэхээр хүчтэй юм байна. Аргагүй засаг, шүүхийг удирддаг гэдэг нь тодорхой юм байна.
Шүүх дээр 1 хэрэг 10 гаруй жил үргэлжилдэг, шүүх бөөрөнхий, дутуу дульмаг шийдвэр гаргадаг болоод л ард иргэдийн бухимдлыг иймд нь тулгасан.
Шүүгч нар ч яахав. Эрх мэдэлтэй хулгайч луйварчдын тавиул хойно аргагүй
Тэмцлээ шүүхийн үүдэнд..л.хийх..бж
Мөнгө байхад шүүхийнхэн юу ч биш юм даа,Аргагүй л Оюун-Эрдэнэ одоо шүүхийг л харах үлдлээ гээд байдгийн, Бүхнийг ЗГ биш Шүүх л шийдэх юм байна шүү,Тэмцлээ буруу газар руу чиглүүлжээ
Хуулийг хүн зохиож, дагаж мөрдүүлдэг хэдий ч хэрэв улс орон чинь худалдагдахдаа тулсан байхад иймэрхүү шийдвэр гаргах санаа төрж байгаа бол МОНГОЛ УЛС аас урвагч нэрийг зүүх ёстой