#ШУУД: Б.Буянтогтох: Ханиадны вирус олон хоногоор сунжраад эдгэхгүй байгаа нь агаар орчны бохирдолтой холбоотой!
Б.БУЯНТОГТОХ:
- Эмийн чанартай асуудал дээр түр хороо нэлээн анхаарч байна. Эмийн чанар 7 шатлал дээр алдагдаж болно. Баталгаажилтыг Хабул лаборатори дээр хийгддэг. Энэ лаборатори 2012 онд шинэчлэл хийгдсэн. Одоо дахиад шинэчлэл хийх хэрэгцээ байна. Үүнд 5,4 тэрбум төгрөг шаардлагатай.
- Манай улс жилд 52 долоо хоногтой гэж үзвэл 26-27 долоо хоногт нь томуугийн өндөр ачаалалтай байдаг. Ханиад, томуу эмнээс болж удаан эдгэж байна гэдэг бол учир дутагдалтөй. Үүнд агаарын бохирдолтой нөлөөлж байна. Вирусээр үүсгэгдсэн томуу сунжирч, агаарын тоосонцорууд амьсгалын замын өөрчлөлт дээр сууж өгөөд, зарим үед харшлын шинж чанартай болгож, удааширч байна. Манайд PM2.5 тоосонцорын хэмжээ нэлээн өндөр байна. Энэ нь томуугийн эдгэрэлтэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл. ЭМЯ-наас эмчилгээний зөвлөмж байнга өгч байгаа.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!