Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд албан ажлаасаа чөлөөлөгджээ.
Үргэлжлэн орсон цасны улмаас замын халтиргаа гулгаа эрс нэмэгдсэн. Гудамж талбай дахь цас арилгах ажил зохион байгуулалтгүй байгаа талаар иргэд, олон нийтийн зүгээс нэлээн шүүмжлэлтэй хандаж буй.
Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
Түүнийг давсны санхүүжилтыг өөртөө завшсан хэмээн зарим хэвлэл мэдээлсэн. Харин эх сурвалжууд уг мэдээллийг үгүйсгэлээ. Нэг тэрбум төгрөгийн давс бодисын тендер зарлах ёстой ч зарлаагүй, зохион байгуулалтыг хийгээгүй, хугацаа алдсан гэх шалтгаанаар түүнийг чөлөөлсөн байна.








Ийм цайрсан өлөн хулгайчдыг
ene hiimel gartai yumu
Зөв зөв. Гантөмөр даргын чигчий хуруунд ч хүрэхгүй юм билээ. Харин ч удаж байж солилоо. Одоо залуу сэтгэлтэй чадвартай, ашиг сонирхолгүй хүн тавих хэрэгтэй
Маш сайн менежерээ халсан бнштэ,үүнийхээ оронд хулгайч сумтайбуза р,самарсай