Шинэ жилийн баярын үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас хүч нэмэгдүүлэн ажиллахаар болжээ. 

Тодруулбал энэ сарын 28-наас эхлэн  31-ний өдрийг хүртэл Мөрдөн шалгах, Жижүүр, Дотоод ажил, Урьдчилан сэргийлэх, Иргэний агаар, Төмөр зам, Бичиг хэргийн ажил хариуцсан нийт 131 алба хаагч ,  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ ойр орчимд түгжрэл саатал үүсэхээс урьдчилан сэргийлэх аж.  

Тэд нийт 96 цэг байршилд  15:00 цагаас 20:00 цагийн хооронд нэмэлтээр ажиллуулах юм байна.