Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн энэ өдөр Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

Хархорум хот байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа.

УБ-Хархорины хар замыг 4 эгнээ хурдны зам тавь. Хот байгуулалтын ерөнхий төлөвоөгөөгөө гаргаж Их хурлаар батлуулаад болно. Тэр дагуу хувийн хэвшлээр бүх зүйлээ хийлгэ. Татварын бодлогоор дэмж. Хот байгуулах ажилд өөр юуч битгий зарцуул
Маш зөв шийдвэр байна. Хурдхан шинэ хотыг байгуулах ажлын хэсэг байгуулж даргаар нь Дарханы дарга Амаржаргалыг тавь. Ирээдүйгээ харсан хамгийн багадаа 3,5-5 сая хүн амьдрана гэж тооцож хотоо төлөвлөх ёстой. Газар доороо 1 сая хүн байна гэж тооцох хэрэгтэй. Метротой дэлхийн хотуудын хүн амын тал нь газар доороо байдаг. Төсөв хөрөнгөө тийш нь чиглүүл. Улаанбаатар хотод юуч төлөвлөөд хэрэгггүй. Дарга нар нь идээд, үлдсэн юмгүй өдий хүрлээ.
Ер нь бол бодлогын хувьд зөв шүү дээ. УИХ, ЗГ-ыг тийш нь нүүлгэх хэрэгтэй. Тийм өргөн нутагтай байж тал нь 4 уулын дунд чихцэлдэн манайх шиг улс байхгүй байх.
heden ih nayadiin tusuv batalj hediig n ideh bol doo hha
Хот барьж хүн амын төвлөрөл машины түгжирэл гээд хэрэгтэй гэхдээ нүүрсний хулгайчдаа илэрүүлж үйлдвэрлэл барьж хүн ардаа ажилтай болгож хотын төвлөрөл аймаг сумуудыг хөгжүүлж дээд сургуулуудийг үйлвэржилтэй газар төвлөрүүлмээр бна
Сумьябазарийг л тавивдаа...
Амаржаргалыг тавина.
Одоо байгаагаа хөгжүүлж чадахгүй хэвтэж бас дахиад хот энд тэнд шавар овоолох хэрэг юун?!?!?!?
Элбэгдорж Хархорин хот гэж бурж бурж л төслийг хийж баахан мөнгө аваад л алга болоод биз Хүрэлсүх нүүрсний хулгайгаа дийлэхгүй байж
Ха ха бас нэг попрол уу. Үнэн марзан гарууд гэж
Хэзээ 2050онд бий болохуу
2023 онд ажил эхлэнэ.