Энэ оны төсөвт тусгагдсанаар Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 90 гаруй хувьд олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл өндөр орлоготой иргэдийн хүүхдүүдэд Хүүхдийн мөнгө олгохгүй байхаар тусгасан. 

Оны дараа Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ сайтаар дамжуулан илгээнэ гэх мэдээлэл гарсан ч уг мэдээллийг албаныхан үгүйсгэсэн. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас энэ талаар тодруулахад "Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар журмыг хэлэлцүүлж, батлуулна" хэмээсэн.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд уг асуудлыг оруулсан боловч хойшлуулахаар болсон тухай албаны эх сурвалж мэдээлэв. Учир нь шийдвэр гаргах түвшинд асуудал нь орж ирээгүй гэж үзжээ.

Түүнчлэн энэ долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шийдвэр гаргах боломжтойг тодотголоо.