#ШУУД: ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

Ч.ХҮРЭЛБААТАР: 

- Монгол Улсын валютын нөөц 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар  3 тэрбум 400 сая  ам.доллар байна. Ингэснээр Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт орох, деполт зарлах эрсдлээс зайлсхийж чадлаа.  Ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн олон үйл ажиллагаа эерэг үр дүн өглөө. 

- Засгийн газар цаашдаа нүүрсийг ам үнээр биш, хил үнээр зарах тогтоол гарсан. Нүүрсийг ам үнээр зарахад 1 тонныг нь 109 ам.доллар. Харин хил үнээр 200 гаруй ам.доллараар зарна. Бараг хоёр дахин үнийн зөрөө бий.

- Монгол Улс  бүх нүүрсээ биржээр зарах шийдвэрийг гаргасан. Ирэх 2 дугаар сарын нэгнээс биржээр зарахаар бэлтгэлийг базааж байна. Засгийн газар биржээр нүүрсээ худалдаалах түр журмыг баталсан. Энэ нь Монгол Улсын орлогыг нэмэгдүүлж, ил тод болгож, өрсөлдөөнийг нэмж, үнийг өсгөх зэрэг таатай боломжийг бий болгоно. Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг 14 хоног тутам ажлаа тайлагнаж явна. 

- Албан болон албан бус ханшийн зөрүү 20 орчим төгрөг болж байна. Ингэснээр Монгол Улсын валютын зах зээл тогтворжиж байна.

- Нүүрсээ тогтмол, хил үнээрээ, биржээрээ зараад байвал валютын ханш тогтворжих боломжтой. Ханги боомтоор нүүрс гаргах талаар идэвхтэй яриа хэлэлцээр явагдаж байна.