МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар анхаарал татсан хэд хэдэн томилгооны асуудал хэлэлцжээ. 

Тодруулбал Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Шадар сайдын албан тушаалыг давхар гүйцэтгэхээр болжээ. Тэрбээр энэ талаараа  "Салбар хоорондын ажлын уялдааг хангах үүднээс Шадар сайд болсон. Сайдын тангараг өргөчихсөн учраас УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулна. Хамгийн гол нь Эдийн засаг, хөгжлийн сайдынхаа ажлыг хийнэ" хэмээн мэдэгдсэн бол Боомт хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг томилохоор УЗ шийдвэрлэжээ. 

Түүнчлэн Барилга хот байгуулалтын  сайд Ц.Даваасүрэнг, Эрүүл мэндийн сайдад С.Чинзориг нарыг нэр дэвшүүлж, Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжжээ. Мөн УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг нэр дэвшүүлж дэмжсэн байна.