#ШУУД: ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ХУМХАЙ ӨВЧИН ТУССАН ГЭХ АСУУДЛААР ЗХЖШ-ААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА...

Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа Б.ЭНХ-ОД:

- Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцоод 21 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд жил бүр малари өвчин ёс мэт гарсаар ирсэн. Учир нь Африкийн 10 шумуул тутмын нэг нь халдварт өвчин тээгч байдаг. Манай энхийг хамгаалагчид 58 удаа малари өвчнөөс урьдчилан сэргийлэх эм уудаг. Энэ эмийг уусан ч өвчин тусах магадлалтай. Тиймээс өнгөрсөн хугацаанд бүх тохиолдлыг эмчилж ирсэн. 

- Судан явсан энхийг сахиулагчдаас сарын дараа энэ өвчин тусах магадлал байдаг. Малари өвчин хүнээс хүнд халддаггүй. 

- Сая 9 албан хаагч малари өвчин туссан нь батлагдсан. Үүнээс 7 нь бүрэн эдгэсэн. Эмчилгээний дараа гурван удаа тестээр шалгасны дараа бүрэн эдгэсэн гэж үздэг. Харин нэг алба хаагч маларины хүндрэлээр нас барсан.  Нөгөө нь манай эмнэлэгт нэн хүнд оноштойгоор эмчлэгдэж байна.