Нийслэлийн удирдлагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж, тус хуульд хот нэгдсэн стандарттай байхаар тусгасан билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нэгдсэн стандартын эхний хэсэг буюу есөн бүлэг, 38 стандартыг НИТХ-аар баталж, өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ.

Тэгвэл нэгдсэн стандартын хоёрдугаар хэсэг буюу 29 стандартын төслийг боловсруулаад буй. Энэхүү төслийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах, мэргэжлийн бүх байгууллагын саналыг тусгах, оролцогч талуудын үндэслэл бүхий саналыг тусган цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтийн дунд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, гудамж, зам, барилга байгууламжийн хаягжилт, нийгмийн аюулгүй байдал, барилгын материал зэрэг 29 стандартын төслийг таван хэсэгт багцлан товч танилцуулж, холбогдох байгууллага, иргэдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Улаанбаатар хотын өнгө үзэмж, төлөвлөлтөөс эхлээд иргэдийн амьдрах орчин, зам, нийтийн тээвэр гээд бүхий л хүрээнд нөлөөлөх энэхүү стандартуудын төслийг хэлэлцүүлж байна. Энд хэлэлцэж буй төслүүдэд иргэд, олон нийт, байгууллагуудын санал, шүүмжлэл тусаж байж бүгдэд ээлтэй, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, хэрэгжүүлэхэд хялбар баримт бичиг боловсруулна.
Цаашлаад баталсан стандартуудыг хэрэгжүүлэх, хяналт тавихад ч иргэд, олон нийтийн оролцоо чухал юм” хэмээв.

Мөн стандартуудын төслийг боловсруулахдаа Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомж, гаднын улс орнуудын сайн жишигт нийцүүлэн, хялбар, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарсан талаар хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 300 орчим хүн оролцож, санал, бодлоо хуваалцаж байна.








Хураа!! Wow I am Rush Qin United State Ect банкууд тэтгэлэг олгож эхэллээөөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээлКовид-19-ийн үеэр аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 1.5 хувийн хүүнөлөө. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Цахим шуудан илгээхДансны ажилтан SUPPORT@ECTBANKS.COM +19083082601
Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж маш олон оролдлого хийснийхээ дараа маш их баяртай байна, тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROT ONMAIL.COM хаягаар холбогдоно уу.би Тайландын Ачара Бангкокоос ирсэн, аз жаргалтай, аз жаргалтай байнаХэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай