Өнгөрсөн баасан гарагт хууль хяналтын байгууллагынхан УБТЗ ХНН-ийн томоохон албан тушаалтны гэрээс их хэмжээний мөнгө хураасан талаар мэдээлсэн. Тодруулбал УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос ДОЛООН ТЭРБУМ төгрөг бэлнээр, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан.
Гэвч шүүхийн байгууллага тус албан тушаалтныг цагдан хорих шийдвэр гаргаагүй талаар мэдээлэгдсэн.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газар хэзээ шүүхэд хүргүүлсэн талаар тодруулахад "Яллагдагч С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 16.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.
Тодруулбал, тус өдрийн 14 цаг 30 минутын орчимд Мөрдөх байгууллагаас С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг прокурор хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн С.Батдөлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд 16.00 цагт хүргүүлсэн.
Прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч 17.20 цагт орж ирж эхлүүлсэн хэдий ч С.Батдөлийг цагдан хорих тухай хурлыг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 10.00 цагт хэлэлцэхээр хойшлуулсан" гэлээ. Яг одоо түүнийг цагдан хорих эсэх шүүх хурал явагдаж байна.
Бид энэ талаар эргэн мэдээлнэ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!