Ч.Маралмаад холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан эхэллээ

Б.Ариунзаяа
2023/01/24

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урсгал сөрж, 12 настай хүүхэд гэмтээн, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан эхэллээ.

Хэргийн талаар эргэн сануулбал,  өнгөрсөн 10 дугаар сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Олимп” хотхоны замд энэ сарын 10-ны өдрийн 18:46 цаг орчимд Тоёото Ланд круйзер-200 маркийн автомашин долоон машин мөргөж, хүүхэд дайрсан осол гарсан.

Ослын улмаас нийт найман жолооч эд хөрөнгийн хохирол амссан. Мөн гарцаар гарч байсан 12 настай хоёр охин гэмтсэн юм.

Уг ослыг гаргасан автомашины жолооч нь 29 настай, эмэгтэй М гэгч байсан. Энэ сарын сарын 11-ний өдөр уг эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд хэлэлцүүлэгт иргэн Ч.Маралмаа өмгөөлөгчийн хамт оролцсон. Энэ хэрэгт таван шинжээчийн дүгнэлт гарсан ба эхний хоёр дүгнэлтэд хохирогч охин хөнгөн гэмтэлтэй гэж үзсэн бол гурав, тав дахь шинжээчийн дүгнэлт “хүндэвтэр гэмтэлтэй” гэж гарсан билээ. 

Шүүх хуралдаан хаалттай болж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна