Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 01 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга П нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Зүүн хараа вагон депогийн инженер Ү, лаборант Т нарт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна