Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин нарыг цагдан хорих эсэхийг өнөөдөр шүүхэд хэлэлцлээ.  Прокурорын байгууллагаас О.Мөнхжинг цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсэн. Шүүх яллагдагч О.Мөнхжинд холбогдох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ. Харин Монгол Улсын хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Одоогоор Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарын шүүх хурал үргэлжилж байна.