Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж ажиллаж байна.
Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Гэвч Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна.
Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна.
tsaaziin yal og
Олдохгүй бна гэж байхгүй олоод ялын дээд хэмжээ өг араатан бэ
Ийм хүн сүгнүүдийг өөрсдийг нь бүх насаар нь хорьж хамгийн хүнд ажил хийлгэж тамлах хэрэгтэй. Хүний арьс нөмөрсөн араатан. Нийгэмд ил байвал дахиад л өөр нэгнийг тамлана шүү.
Ийм араатан болсон хулгайч нарыг шоронд нь бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах хэрэгтэй
Ямар зэвүүн новш вэ
Хүнд ял өг