PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээнд Монголын “IHC” баг дэлхийн аваргаар тодорсон байна. 

Тус баг нь  тэмцээний Group Stage, Survival Stage, Last Chance зэрэг шатуудад амжилттай оролцсоноор ийнхүү дэлхийн аваргын шагналыг хүртжээ. Мөн тус тэмцээний хоёрдугаар байрыг Монгол Улсын “Stalwarts Esports” баг шалгарчээ. Мөн дөрөвдүгээрт байрт Монгол Улсын “4 Merical Vibes” баг шалгарав. Тус тэмцээний MVP буюу шилдэг тоглогчоор IHC багийн Zyol тодорсон байна.