Засгийн газрын хуралдаанаас гарсан  шийдвэрийг Эрчим хүчний сайд Чойжилсүрэн танилцууллаа. Манай улс цахилгаан эрчим хүчний тодорхой хэсгийг ОХУ-аас импортолдог. Өнөөдрийг хүртэл 350 мВт цахилгаан эрчим хүч авч ирсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ОХУ эрчим хүчнийхээ импортыг 150 мВт - аас хэтрүүлэхгүй байх  шийдвэр гаргасан байна. 

Б. Чойжилсүрэн: 

- ОХУ- д нэр  бүхий хоёр цахилгаан станц дээр гэмтэл гарсан байна. Мөн ОХУ 500 мВт цахилгаан станц дээрээ шинэчлэл хийж байсан. Гэвч энэ станц нь өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна. Өөрөөр хэлбэл ОХУ зарим газруудад дээрх шалтгаанаас болж эрчим хүчний дутагдалд орсон учир ийм шийдвэр гаргасанаа бидэнд дуулгалаа. Тиймээс шаардлагатай үед цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрсэн гэдгийг дуулгаж байна.