Ирэх долоо хоногт болохоор товлогдсон нүүрсний сонсголд төрийн өндөр албан тушаалтнууд гэрчээр дуудагдсан. Түүгээр ч барахгүй ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан, 461 дүгээр ангид саатуулагдаж буй Б.Ганхуяг гэрчээр оролцох хүсэлтээ өгөөд буй.
Гэвч уг сонсголыг явуулахгүй байх нөлөөг Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үзүүлээд эхэлжээ. Тэрбээр " Нүүрсний сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явагдав. Тусгай албанд ажиллаж байсан албан тушаалтнууд ч үүнд оролцлоо. Сонсгол товлосон ёсоороо болно. Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ. Үнэн нүүр царай нь ил болно. Ард түмэн хэрсүү болсон. “Гөлөг төөрүүлэх” аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт. УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч. УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал. Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ. Бүү тийм ов зальд автаарай.
Нүүрсний II сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт 10 цагт эхэлнэ" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.








Би нүүрс хулгайлсан гээд сууцгаах уу.
Тог тасрана гэхээр АН-ынханы баярлацгааж байгаа гэдэг нь, бензин тасалдах, түгжрэл нэмэгдэх, утаа ихсэхэд баярлалдан хөөрцгөөж байснаасаа илүү их баярлацгааж байх юм, мөн цас орж хүйтэрч хот хөдөөгүй, хүн малгүй сандарч тэвдэхэд бас л хөл нь газар хүрэхгүй баярлацгахх юм, эд нар хүн мөн үү, мөн бол Моншол хүн л лав биш ээ,
Буцаад орос хэлтэй хүмүүсийг Улсын Их Хурлын гишүүдээр сонгож байя! Тэр Америкийн Боинг онгоц бол тансаг хэрэглээ, харин Монголчуудын өдөр тутмын хэрэгцээ бол шатахуун ба эрчим хүч юм.
өөрт чинь ард иргэд итгэн хамаг найдлагаа тавьж байгаа.Нэг намын нөхдөө хамгаалбал тэртэй тэргүй чи дуусна.Шударга байвал хүний өөрийн намгүй чамайг хаацайлна шүү
Ядуус хошногоо арчилгүй, гэрт амьдарч, халамжийн 440 мянган төгрөгөөр амьдарч байна.
яах гэж дандаа ядуус2 гээд л биднийг бичээд байхын цөөн хэдэн хүн байж болно бүгд тийм биш шүүдээ яахав соц үед бүгд л улсынхаа ажлыг үнэнч хийгээд баяжах завгүй явсан одоо тэр үеийн хүүхдүүд маань өсөж томроод гадагшаа дотогшоо яваад л ээж аавдаа илүүчилж л байна ш дээ үргэлж тэтгэвэрийн хүмүүс гэж яахаа алдцан юм байгаа юм шиг л бичээд доромжлоод байх болтой юмаа одоо болимоор юм шигээ юм өөр болсон шүү дээ манайхаан
Zov. Amjilt husie.Hulgaichuud chichirch baigaa.