#ШУУД: Оюутолгойн гүний уурхайд уурхайчид угаартсан болон бусад асуудлаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж байна
Б.ОНОНХАНГАЙ:
- Сүүлийн 4-5 жилийн хугацаанд Оюутолгой ХК дээр монгол ажилчдын язгуур эрх хэрхэн зөрчиж байгаа талаар, энэ талаар хэн ярьж байгаа юм, явах ёстой газрууд нь яагаад хөөцөлддөггүй юм, Оюутолгой гэж улс дотор улс болж, улсыг нь өрөнд оруулаад, иргэдийг нь боолчлох хэлбэрээр ажиллуулж байгаа, хямд ажиллах хүч болгож байгаа талаар хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Үйлдвэрчний эвлэл байгуулж, маш олон удаа бичиг өгч, сануулж ирсэн ч энэ байдал огт сайжирсангүй. Улам дордсон, хүндэрч байна. Цаашлаад ажилчдыгаа шууд болон шууд бусаар дүрэм журам гаргаж, хуулийг уландаа гишгэж байна.
- Оюутолгой ХК-тай ямар сувгаар яаж хандахаа мэдэхээ байчихлаа. Тиймээс нийгэмдээ хандаж байна. Энд яригдах зүйлүүд дээр би өөрөө 100 хувь эх сурвалж болно гэдгээ хэлье.
- Оюутолгой ХК илүү цагийн мөнгө олгохгүй байна. Ялангуяа гүний уурхайн ажилчид өөрийн хүсэлтээр илүү цагаар ажиллана гэж гэрээ байгуулдаг. Хэрэв уг гэрээг бариад асуудал үүсгэвэл шууд ажлын байртай нь ярьдаг учраас нууц байдаг.
- Хэвийн бусын нэмэгдэл гэдэг зүйлийг олгохгүй маш олон жил ажиллаж байна. Туркийн хөрөнгө оруулалттай Рэдпаф ХК гэхэд л энэ хэвийн бусын нэмэгдлийг олгож үзээгүй байх жишээтэй.
- Ижил хөдөлмөрт ижил цалин олгогдохгүй байна. Яг ижилхэн ажил дээр гадаад ажилтан монгол ажилтан монгол 110 сая төгрөгийн цалин авч байгаа бол Оюутолгой ХК-ийн үндсэн монгол ажилтан 5-10 сая, гэрээт компанийн ажилтан 2 сая төгрөгөөс давахгүй цалин авч байна.
-







Зэвсэгт хувьсгал гарч цус урсахаас нааш энэ шийдэгдэхгүй.МАН Монголын өмнөд нутгийг тэр чигээр нь хятад эзэнтэй болгосон байна. Удахгүй Бээжингээс иргэдийнхээ эзэмшил газар нутгаа хамгаална гэсэн цэргүүд орж ирнэ шүү..
Chuham
МАН-ын дарга нар биднээс илүү цалин хэн ч авах есгүй гэж гэрээ хэлэлцээр хийцэн байдаг юм билээ..Ардын намын дарга нартай ярь
Опу толгой болон Тамсагын нефьт 2 брл монголд түй ч ашиггүй. Бид эзлэгдсэн амьсгаанууд юм..
Cuuham
монгол хүн эх орондоо боол болж байна даа муу төр засагтай байх иймл байна монгол хүний үнэлэмж алга
Chuham