Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК -ийн 2023 оны ажлын үр дүнг танилцуулж байна. 

- Гангийн үйлдвэртээ их засвар хийж,  хаягдал төмрийн хэрэглээгээ бүрэн хангаж, нийт 9 сар хайлах хаягдал төмрийн нөөцийг бүрдүүлэв. 

- Төмрийн хүдрийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор МХБ-ийн итгэмжлэгдсэн терминалын тоог 2-оор нэмэгдүүлэв. 

- Ачаа тээврийн эргэлтийг сайжруулах ажлын хүрээнд вагоны тоог 300-аар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрэв. 

- Улс, аймаг, орон нутгийн татварт 31,8 тэрбум төгрөгийг төллөө. Улмаар 41,2 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа.