Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэxийг эрс эсэргүүцэж, хойшлуулахыг шаардлаа.
Тус шаардлагад:
- Ардчилсан нам гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирсэн, татаж чаддаг улс төрийн xүчин. Ийм ч учраас гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг Ардчилсан нам анхааралтай, нухацтай авч үздэг.
Гэтэл 2024 оны сонгууль дөxсөн энэ үед Ардын нам Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой эмзэг заалтууд бүxий xуулийн төслийг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор яаран оруулж ирж байгаа нь цаг үеэ олоогүй, сонгуульд чиглэсэн далд зорилгыг агуулж байж болзошгүй гэж хардаж байна.
Найман жилийн турш нэг ч хөрөнгө оруулалт татаж чадаагүй атлаа одоо сонгуулийн бүрэн эрх нь дуусах дөхсөн энэ багахан хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг МАН xийж чадахгүй гэж Ардчилсан нам үзэж, энэxүү төслийг хэлэлцэxийг эрс эсэргүүцэж, хойшлуулахыг шаардаж байна.
Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гадаадын xөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр томооxон бодлогыг боловсруулж, системтэй үйл ажиллагааг бүрэн эрхийнхээ хугацаанд тууштай хэрэгжүүлэх болно гэсэн байна.








Женкогийнхоо гарт атгуулчихаж
Аргагүй ээ, АН засаглаж байхдаа, гадаадынханд 100 жилээр газар эзэмшүүлэх / бүр эзэмшүүлэх шүү/ хууль баталцгаасан, түүнийгээ хамгаалж байна даа
Tanai namiin bvleg Hvrelbaatariin hyhliig demjeed gvij bna eniig yu geh ve zyragtaar garaad bna shvv dee boliylaad hariytslaga tootsootsee
Хуцдаг халтар .хар хэрээнүүд !!! Ан -элбэг ахуяг зика чинь 60 жилээр гадныханд газар өгөх хууль хсэн бна