Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэxийг эрс эсэргүүцэж, хойшлуулахыг шаардсан.
Тус намынхан 2024 оны сонгууль дөxсөн энэ үед Ардын нам Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой эмзэг заалтууд бүxий xуулийн төслийг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор яаран оруулж ирж байгаа нь цаг үеэ олоогүй, сонгуульд чиглэсэн далд зорилгыг агуулж байж болзошгүй гэж хардаж байна.
Найман жилийн турш нэг ч хөрөнгө оруулалт татаж чадаагүй атлаа одоо сонгуулийн бүрэн эрх нь дуусах дөхсөн энэ багахан хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг МАН xийж чадахгүй гэж Ардчилсан нам үзэж, энэxүү төслийг хэлэлцэxийг эрс эсэргүүцэж, хойшлуулахыг шаардсан.
Тэгвэл өнөөдөр тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хууль нэрээр Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгаа Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэх шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлагаа өөрийн биеэр гардуулж өгөх юм байна.








АН-ын үед батдагдсан гадаадынханд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг нь Хүрэлбаатар хасуулах гэхээр АН-ынхан мөн ч сандарч босоцгоож байна шүү, эздийнхээ даалгавраар хийсэн заалтаа хасуулчихвал ч хачин юм болно шүү!!!!
Uuruu jinkhen hulgaich bj