Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг Булган аймагт хэрэгжүүлж буй.
Тус аймагт 2024 оны анхны БНСУ-ын зургаан аялагч жуулчид хүрэлцэн ирж, 2-р багийн малчин Бавуудоржийн Цогтгэрэлийн хот айлаар зочилж, нутгийн малчид алс холоос хоньтой болохоор Монгол орныг зорин ирсэн 6 жуулчин тус бүрт хундан цагаан эм хонийг бэлэглэжээ.
Хоньтой болсон жуулчид маань хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь бэлэн үүссэн цахим аплейкишнээр тогтмол харах боломжтой орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгээд байна. “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү эхний жуулчид хоньтой боллоо.
Цаашид Архангай, Хөвсгөл аймгууд энэхүү хөтөлбөрийг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж, Архангай аймаг санамж бичиг байгуулаад байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчид дан ганц мал аж ахуйгаас бус аялал жуулчлалын салбараас орлого олох эдийн засгийн боломж бий болж байгаа юм.













Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!