Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед “Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн гаднаас автомашин хулгайд алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад урьдчилсан байдлаар Тоёота приус маркийн автомашиныг 35-43 насны, эрэгтэй Ё, О нар нь бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, автомашиныг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ зориулалтын харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, телехяналтын камер, дохиоллын систем байршуулах, автомашиныг асаалттай, цонх зэргийг нээлттэй орхихгүй байх зэргээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Худалдааны төвийн гаднаас автомашинаа хулгайд алджээ

Холбоотой мэдээ

Улс төр · 2 цаг
Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

· 2 цаг
Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ

· 18 цаг
“Херо” Б.Баатарыг цагдан хорихоос татгалзлаа

Улс төр · 18 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв

Нийгэм · 23 цаг
“Херо” Б.Баатарыг ТЕГ-аас баривчилж, цагдан хорих эсэхийг шүүх хэлэлцэж байна

Улс төр · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!