Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024” үндэсний чуулган болж байна

Админ
2024/03/04

Боловсрол бол хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь юм. Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, нийгэм-эдийн засаг, хүрээлэн буй орчинд гарч буй гэнэтийн өөрчлөлт, урьдчилан таамаглах боломжгүйгээр хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй төлөв байдлыг харгалзан, дэлхийн улс орнууд сургуулийн өмнөхөөс эхлээд бүх шатны боловсроол, цаашлаад насан туршийн боловсролын хүрээнд 21дүгээр зууны шинэ чадамжийн хөгжилд анхаарал хандуулж байна.

Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улсуудтай харьцуулж үзэхэд, 2023 оны байдлаар:

    • Хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д,
    • Өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-д,
    • Авьяасын индексээр 64 орноос 60-д,
    • Нэг цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д буюу Ирланд, Люксембург гэх мэт улсаас 10 дахин бага,
    • Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д,
    • Сургуульд суралцах хугацаа 13.2 хэдий ч эзэмшсэн чадамжтай харьцуулахад суралцах хугацаа 9.2 буюу дөрвөн жилийн хоцрогдолтой байна.

Монгол хүний хөгжлийн үзүүлэлтийг авч үзэхэд,

    • Насанд хүрсэн монгол хүний бүтээмж 61 хувь буюу бага, дунд орлоготой орны иргэдээс даруй 13 хувиар илүү,
    • 15 настай хүүхдүүдийн өөрсдийн амьдрал, сургалтад хариуцлагатай хандах, санаачлагатай байх чадвараар олон улсын дунджаас дээгүүр,
    • IQ чадвараараа 128 орноос 41-д,
    • Тэсвэр хатуужил, даван туулах чадвараар Франц, Шинэ Зеланд, Бельги гэх мэт эдийн засгийн өндөр хөгжилтэй улсаас илүү үр дүнтэй байна. Энэ нь монгол хүний төрөлх чанар бусад орны иргэдтэй харьцуулахад сайн байгааг илтгэж байна.

2023 онд батлагдсан Боловсролын хууль, эрх зүйн шинэчлэл нь Үндсэн хуулийн энэ үзэл баримтлалын дагуу “Дэлхийн монгол хүн”-ийг суралцахуйн дөрвөн тулгуур хүрээнд хөгжүүлж, төлөвшүүлэх зорилготой.

Монгол Улс

    1. Хүн бүрт сурч, боловсрох эрх, тэгш боломж олгох илүү, тэгш, илүү хүмүүнлэг боловсрол
    2. Хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгах хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль,
    3. Хүүхэд, залуучуудад хэт их хичээл, академик агуулга заадаг биш, бие даан суралцах боломж олгох – Шалгалтад биш амьдралд бэлтгэдэг сургалт, ахицыг урамшуулах үнэлгээ
    4. Багшийн хөгжлөөс хүний хөгжил, боловсролын чанарт хүргэх-Сайн багшид сайн санхүүжилт,
    5. Байгууллагыг, барилгыг биш, сурагчийн амжилт, багшийн хөгжлийг санхүүжүүлэх үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт,
    6. Хаана амьдарч, суралцаж байгаагаас үл шалтгаалан сурч, хөгжих боломж олгох,
    7. Цахим боловсрол шинэчлэлийг хэрэгжүүлж эхлээд буй юм.

Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024 үндэдсний чуулганы хүрээнд

    • Сургалтын төлбөр
    • Боловсролын удирлага, зохион байгуулалт
    • Боловсролын үнэлгээ, мониторинг
    • Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн
    • Хүний нөөц хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Аж үйлдвэрийн IV хувьсгал, XXI зууны хувьсал, технологийн хурдтай өөрчлөлтөд бид, сургууль, багш бэлэн үү? Энэ өөрчлөлтөд дасан зохицсон монгол хүнийг хөгжүүлэхэд боловсролд бид юуг хувиргах хэрэгтэй вэ? Эдгээр асуултын хариулт боловсролын хувирган өөрчлөлтийн суурь. Үүнийг бүгдээрээ хэлэлцэн, зөвшилцөж тунхаглах нь энэ чуулганы үр дүн байх юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.175
    2024/03/05

    хуучин соц үеийн сургалтын системийг АНУ болон барууныхан судлаад хэрэгжүүлээд эхлэж бхад манайхан устгаад бна. Уран зохиолын болон унших хичээлээ сэргээж бичиг үсгийн алдаагаа хянаачээ.Аливаа улсыг боловсрол, түүхийн мэдлэгийг нь устгаж эхэлснээр доройтуулдаг гэж үнэн бололтой

    Хариулах
  • 192.82.92.42
    2024/03/04

    Юу ярьж байгаагаа ч мэдэхгуй мулгуунууд боловсролыг самарч дууслаа!!!

    Хариулах