Хотын 1-р орлогч Т.Даваадалайг 6.6 тэрбум төгрөгийг угаасан нь тогтоогдсон гэж өчигдөр цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Тэгвэл Т.Даваадалай өчигдөр “Ажлаа өгч шалгуулна. Буруутан, эсэхээ тогтоолгоно” гэсэн юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан олон нийт өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.
Сэтгүүлч Б.Ганчимэг “Цагдаа гялс манас гүйлдэж, гарч ирж мэдэгдэл хийдэг…ойрын өдрүүдэд өрнөж буй танил тоглолтуудыг одоо хүмүүс бүгд ар өвөргүй “уншдаг” болоо байлгүй дээ ккк Шалгаж нотлох хугацаа гэж юм бий. Яаж ч тогонд залгаад шаардагддаг, ордог бодит хугацаа гэж зүйл байдаг юм л даа. Эд нарт зүгээр сошил яллагаа яаравчлан хийх л чухал байна.
Гол зорилго нь энэ …. Эндээс нийгэмдээ муу нөлөөтэй, хууль бус нэг үйдлийг үнэхээр таслан зогсоомоор байна. Одоо хүчний байгууллагуудыг улс төрийн зорилгод хавсардаг, хөл гар болж ашиглагддаг, нотлогдоогүй байхад гарч ирж нийгэмд элдэв мэдээлэл цацдаг байдлаа зогсоохыг шаардмаар юм !!! Олон жил ингэж улс төртэй хамт жүжлээ шүү дээ. Эд эргээд хэрэг нотлогдоогүй тохиолдолд хэзээ ч уучлал гуйдаггүй. Нэр төр, ажил амьдралаар нь хохироогоод л хаядаг. Бас нэг зүйл цагдаагийн алба хаагчид, ялангуяа залуу офицерууд шалгалт дөнгөж эхэлж байх үед, нотлогдохгүй, улс төрийн хонгилоор чирэх зорилго нь илт явдлууд дээр шахалтаар гарч ирж мэдээлэл өгөх маш дургүй байдаг. Үнэхээр дургүй шүү. Битгий мэргэжлийн бус ийм үйлдлүүд хийлгэж залуу хүмүүсийг алж байгаач ээ.
Генерал Ж.Болд нь өөрөө гарч ирээд шулуухан “… Дээрээс шахалт үзүүлээд, өнөөдөр яаралтай хэрэг нээлээ, ер нь хэрэг хийсэн юм шиг байнаа” гэж хэлж улс төрийн даалгавраа гүйцэтгэж бай ! Энэ нь шударга ш дээ. Дан ардын хүүхдүүдийг урдаа барьж суудгаа больцгоомоор юм. Улс төрд үүрэг хүлээж байгаа нь дарга нар өөрсдөө атал дандаа залуу офицеруудыг ийм заваан тайз руу түлхдэг. Сүүлдээ энэ тайзаар карьер нь үнэлэгддэг жишиг ч тогтсон.
Болиоч ээ !!! Цагдаа сошил машин руу олон арван Даваадалайг хэрэгтэн юм шиг ингэж шидэж өгсөн. Олон арван хүнийг шүү… Хэдэн сарын дараа, жилийн дараа …нотолж , хэрэг болгож чадалгүй дуусдаг. Харин шонд дүүжилж, сошилд зулгаалгасан тэр хүмүүсээсээ хэн ч , хэзээ ч уучлал гуйдаггүй. Нэр төрийг нь цагаатгадаггүй. Ядаж сонин хэвлэл бусдыг гүтгэчихээд уучлал гуйх болохоороо хүн харахгүй нэг буланд, хамгийн жижиг үсгээр бичиж гаргадаг шиг ч үйлдэл ч хийдэггүй. Энэ үнэхээр харгис шүү” хэмээжээ.









Энэ авгай угаасаа нямбаатар, данхын хүн шүү дээ