Энэ 05 дугаар сард иргэн “З” сураггүй алга болсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн “Т” нь хамтран амьдрагч “З”-ын амь насыг 2025 оны 05 дугаар сард хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг бусад хамтран зөөвөрлөж, нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ. 

Тухайлбал уг хэрэг Орхон аймагт гарсан бөгөөд 57 настай эрэгтэй “Т” нь хамтран амьдрагч 36 настай “З”-ын амь насыг хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг 48км-ийн зайд зөөвөрлөж, булсан байжээ.

 Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.