“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнхийн гэрээс нэгжлэг хийх үеэр их хэмжээний валют, эртний үнэт эдлэл зэргийг илрүүлсэн тухай мэдээлэл цацагдаад буй.. Энэ талаар манай сэтгүүлч өөртэй нь утсаар холбогдон тодруулга авлаа.
Сэтгүүлч: Өнгөрсөн долоо хоногт ЭЦА-наас таны гэрт нэгжлэг хийсэн нь үнэн үү? Ямар шалтгаантай вэ?
- Намайг шалгасан нь үнэн. Би нэг жижиг халаасны хөөрөг худалдаж авсан юм. Тухайн хөөргийг худалдан борлуулсантай холбоотойгоор шалгалт явуулж байсан юм билээ. Тэр сургаар та хөөрөг худалдаж авсан уу? гээд цагдаагийн байгууллагаас манай гэрт ирсэн. Хөөрөг байтугай янз янзын хууль бус асуудал байгаа гэж ойлгосон. Нарийн мэдээллийг өгөх боломжгүй. Уг асуудлыг шалгах үеэр гэртээ хадгалж байсан валютыг шалгасан асуудал бий. Би өөрөө хөдөлмөр эрхэлдэг, гайгүй цалин орлоготой. Ирэх 12 сард БНСУ-д зүрхний хагалгаанд орохоор төлөвлөөд хагалгааны зардал болох 100 орчим сая төгрөгийг валют болгоод хадгалж байсан. Тухайн мөнгө нь эх үүсвэр нь тодорхой, “найман шарга”дээрээс солиулсан баримт нь байгаа тул шалгалтын явцад учир нь олдох байх аа..
Сэтгүүлч: Та одоо хаана байна вэ? Таныг барьж саатуулж мэдүүлэг авсан уу?
- Би Эрдэнэтэд байна,ЭЦА-нд очиж гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Одоогоор хамаагүй мэдээлэл өгч болохгүй байна.
Сэтгүүлч: Өмнө нь таныг “Лексус 570” маркийн автомашиныг “Приус” машины үнээр авчихлаа гэдэг мэдээлэл цацагдсан энэ асуудал юу болсон бэ?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.29
Хулгайчуудаа гэж цайрсан бааснууд газар тэнгэр яаж тэтгээд байдаг юм үр хойч нь зовох болтугай.
Хариулах