Д.Одбаяр 7 сая вонноор торгуулиад эх орондоо ирнэ

Админ
2019/11/13

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын Инчёны цагдаагийн Мөрдөн хэлтсээс шалгаж буй. Тэгвэл Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг долоон сая вонн буюу 6008 ам.доллараар торгон, эх орон руугаа буцахыг нь зөвшөөрсөн тухай БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

 

 52 настай Доржийн Одбаярыг хүнд хэрэг үйлдээгүй тул шүүх хурал хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийджээ. 

 

Тэрбээр энэ сарын 6-нд БНСУ-д буцаж ирж, мэдүүлэг өгсөн бөгөөд хууль хяналтын байгууллага нь 14 цагийн турш байцаалт авсан. Ингэхдээ онгоцонд "согтуу байсан, юу хийснээ санахгүй байна" хэмээн мэдүүлж байсан ч Инчеоны прокурорын газраас Д.Одбаярыг яллах дүгнэлтэд тусгасан үйлдлүүдийн дийлэнхийг хүлээсэн хэмээн мэдэгджээ. 

 

Түүнийг маргааш буюу энэ сарын 14-нд ирнэ гэх мэдээлэл байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна