Сайн байцгаана уу. Би 24-ийн цэцэрлэгт ажилладаг цэцэрлэгийн багш байгаа юмаа. Би нийт ангидаа 45 хүүхэдтэй ажиллаж байна. 24-ийн цэцэрлэгт хүүхдээ явуулах сонирхолтой аав ээжүүд түгээмэл болжээ. 24-ийн цэцэрлэгт хүүхдээ өгснөөр хүүхэд хурдан биеэ даана, хувцас эд хэрэглэлээ төвөггүй хэрэглэж, өмсөж , тайлж сурна. Мөн хичээлүүдээ бие даагаад хийчихдэг болно. За бусад нь гэвэл 24-ийн хүүхдүүд шөнө маш их уйлдаг. Нэг нь уйлахад бусад нь дагаж уйлдаг. Зарим нь орондоо өдөр бүр шээнэ. Уйлж байгаа ганц шалтгаан нь аав ээж , гэр бүлээ санасан нь тэр. Санаад байна аа нэг залгаад өгөөч багшаа нэгхэн утсаар ярьчихъя л даа багшаа гэж гуйна. Тав дахь өдөр болоход хүүхдүүд баяр хөөртэйгээр гэрлүүгээ явахыг тэсэн ядан хүлээнэ. Гэвч бүх эцэг эхчүүд яг цагтаа ирдэггүй. Найзууд нь нэг нэгээрээ гарч байхад зарим нь аав ээжээ хүлээгээд л, цонхоор гөлөрч сууна.

Багш бид нар бол хүүхдүүдийнхээ төлөө өдөр шөнөгүй л хараад сууна. Бид нарын ажил сууж сайн харах ёстой. Зарим нэгэн хүүхдүүд зүүдлээд босоод явдаг учраас хараа салгаж болохгүй. Яагаад аав ээжүүд маань хүүхдээ өөрөөсөө ингэж түлхээд байдаг юм бэ. Нэг мэдэхэд л том болцгооно шүү дээ.

Мөнхөд хажууд чинь жаахнаараа , нялхаараа байхгүй учраас нэг өдөр ч гэсэн хүүхдээ хайраар битгий дутаа л даа. Хүүхдүүд минь хажууд уйлаад байхад үнэхээр хэцүү байдаг. Бид багш нь учраас тэврэхээс өөр зүйл хийж өгч чадахгүй. Нэг өдөр ч гэсэн хөтлөөд гүйхийг , нэг өдөр ч гэсэн халуун энгэртээ тэврээд унтахыг хичээгээрэй, гэжээ.