Засгийн газрын хуралдааны үеэр “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Тэрбээр,
Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна. Туулын замын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн жил бүх мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер 3 удаа зарлаж, хамгийн боломжит санал өгсөн, туршлагатай гүйцэтгэгчийг хуульд нийцүүлж сонгон шалгаруулсан болно.
Гүйцэтгэгчид хуульд нийцүүлж банк, даатгалын баталгааг үндэслэж урьдчилгаа төлбөр өгсөн. Цаашид гүйцэтгэлээр санхүүжилтийг шуурхай олгож байж төсөл хугацаандаа орно. АНам зогсооё гэдэг сөрөг хүчний увайгүй шаардлага тавьж ард иргэдээ боддоггүй хийрхсэн улс төр хийж байна. Ямарч ШУ-ны үндэслэлгүй муйхар шаардлага. АН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Туулын зам гэж дурьдсан атлаа увайгүй улс төр хийж байна. Манай намын зарим бүлэглэл Туул тавигдвал Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдсууд нийлээд асар их хөрөнгө хүч хаяж хөлсний жагсагчид, сошиал багуудын ажиллуулж байна. Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц алга гэдгээ атаархагчид, сөрөг хүчиндээ илэрхийлье.
Надад ганцхан амбиц байна. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох юм. Яг нэг жилийн өмнөх технологиор үр хүүхэд рүү минь хүртэл дайрч давшилж эхэлж бна. Яасан их эрх мэдэл, хөрөнгөө хамгаалахаар улайрч байнаа та нар. Улсын хөгжил, ард түмний эрх ашгаа бага атугай бодооч ээ бүлэглэлүүд, МАНАН-уудаа. Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй" гэсэн байна.







Туулын хурдны зам гэж битгий яриааа ичээд байх юм бид Хурдны байтугаа зүгээр зам баиж чаддаггүй шүү таван жил ард түмнийг махалж тависан Дарханы зам одоо эхнээсээ хагараад эвдэрээ эхэлсэн байгаааа
ХЭРВЭЭ ҮНЭХЭЭР ТҮГЖРЭЛ,УТАА ХОЁРЫГ БУУРУУЛАЯА ГЭСЭН БОЛ ХОТ ТЭЛЭЛТИЙН БОДЛОГОО ЯВУ УЛАХ ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ ИХ ДЭЭД СУРГУУЛИУУДАА ГАРГАЖ ХОТХОН БАИЖ ЭХЛҮҮЛЭХ МӨН ЗХАЫН ДҮҮРГҮҮДЭД ОЛОН АРВАН ЭМЛЭГ ЦЭЦРЛЭГ БАГА СУРГУУЛЬ БАЙГУУЛХАД 2.3 ИХ НАЯД БОЛХООР ШҮҮҮҮ ХАРИН ТУУЛЫН ЗАМ БОЛ ТҮГЖРЭЛД ЖООХОН Л НӨЛӨӨЛНӨ УТААНД ТҮЙ Ч ХАМААГҮЙ ХАМГИЙН ГОЛ НЬ ТӨСӨВ НЬ АСАР ИХ БАЙГАА ТЭГЭЭД Ч 6 ЭГНЭЭ БАЙХ ЯМАРЧ ШААРДЛАГАГҮЙ ЗҮГЭЭР Л ТӨСӨВ ӨСГӨЖ МӨНГӨ УГААХ АРГА! ОДОО БАЯНЗҮРХИЙН ТОВЧООНООС УРД УУЛЫН ЗАМ ИХЭНХДЭЭ ХООСОН БАЙДАГ ШҮҮ !!!
Энэ албан тушаалд учралын толгой хүрэхгүй байна Улс орны хөгжил түүнд огт хамаагүй бололтой МАН 2 хуваагдсан Нямбаатрын хотыг хөгжүүлэх бодлого ажлыг сандал суудал,албан тушаалын хийрхэлтэй холбож хольж хутгаад нурааж байна Өмнөх хийсэн бүх ажлуудыг үгүйсгэж нураалаа Учралаа наад албан тушаалаа орхиод зайлаа
АН-ынхан ЗГ-ыг огцруулна гэж дайрахгүй шиг, Ухаа худагаа төрд авна гэж ОЭ мэт нь дайрахгүй шиг, огцорчихгүй шиг Ухаа худагаа манаад л сонгууль хүргэчихвэл, хотын утаа, түгжрэл ч, улс орны хөгжил дэвшил ч яамай байх шиг байнаа,Туулын хурдны замыг барина гэвэл АН огцруулна гэх гээд байгаа учир нэг удаа энэ зам ЗГ-ын аминд нь орж байх шив дээ
Нүдэн дээр эсрэгээрээ л харагдаад бна даа. Сэлбэ , дунд голоо хар, дутуу алсан могой шиг хэдэн замаа хар, туулын дагуу хурдны зам тавиад түгжрэл буурахгүй гэдгээ чи мэдэж л бгаа шдээ. Бродюр , машины дугаарын наймаа гээд л бидний эсрэг хийж бгаа ажлууд харин зөндөө л бна. Тэр мөнгөөр станцтай болоё хятадаас нүүрс авмааргүй бна . Чи ердөө худалч
ерөнхий сайданцар гуайөчигдөр таны засгийн газрын нэг сайд төслийг хэвийн явуулах шийдвэр гаргаж танилцуулсан өнөөдөр та мэргэжлийн яамныхаа эсрэг юм ярилаа, өяигдөрийн шийдвэр буруу байсан бол тэр сайдаа огцоруулна уу