Энэ намар эрх баригч намын их хурал болно. Энэ хурлаар намын даргаа солих, давхар нийслэлийн намын хорооны дарга, хотын даргыг солих асуудалд бэлтгэж байгаа гэх бор шувуу жиргэж байна. Уг цуурхалыг батлах мэт саяхан болж өнгөрсөн Өндөр гэгээний мэлмий гийсний даншиг наадмаар Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр нар улстөрийн хүрээний нууц уулзалтууд хийжээ.
Эх сурвалжийн баталж буйгаар Г.Занданшатарт МАН-ын даргын суудал өгч, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатарыг Ерөнхийлөгчийн гарын хүн Я.Содбаатараар сольж, Ерөнхий нарийн бичгийн даргаар залуу халаа Б.Пүрэвдагвыг тавина гэх тохироонд хүрчээ. Угтаа бол хэрүүл уруултай ч урдах ажлаа амжуулаад байгаа хотын дарга Х.Нямбаатараас Нийслэлийн Засаг даргын тамгыг авахын тулд энэ намрын их хурлыг хийхээр болжээ гэсэн үг. Нийслэлийн намын хорооны даргын суудлыг нь авчихвал хотын даргыг унагах нь цаг хугацааны л асуудал.
Ер нь ч тэгээд улстөрийн хүрээнд 70-аад оныхон, тэр дундаа Ерөнхийлөгчийн фракц гэж асар хүчтэй бүлэглэл бий. Тэд барьцаа нэг мөр ахиулж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Хот гэсэн бүрэн бүтцийг удирдахыг хүсэж буй нь гарцаагүй. Тиймдээ ч хэл ам ихтэй ч ажлаас хойш суудаггүй, бүлэглэлүүдийн эрх ашгийг хойш тавьж эхлүүлсэн ажлаа дуусгачихдаг дөргүй бух шиг Х.Нямбаатарыг улстөрийн тоглоомоос шахан гаргахыг хүсэж буй нь ойлгомжтой.
Ardiin nam ch hurelsuh iin compani bolson yum bn. Purevdagva geh hurgendee ard tumnii namiig uguh ni. Yasan shunaltai yum be huukee