МИАТ ТӨХК Шанхай хотын чиглэлд нисэх олон улсын нислэгүүдэд 2–11 насны хүүхдүүдэд зориулсан урамшуулал зарлалаа. Урамшууллын хүрээнд нэг хүүхэд зөвхөн такс, хураамжийн төлбөрөө төлөөд үнэгүй зорчих боломжтой байна.

Энэхүү урамшуулал нь 2025 оны 7 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хүчинтэй бөгөөд тус хугацаанд нисэх бүх Шанхайн чиглэлийн нислэгт хамаарах аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ-ийн албан ёсны вэбсайт болон кассаар лавлах боломжтой.