Балбын ард иргэдийн эсэргүүцэл сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж, улс орныг бүхэлд нь донсолгож байна.

Парламентын ордон үнс нурам болж, Сангийн сайдыг олон нийтийн өмнө чирч гарган, Гадаад харилцааны сайдын гэрт халдан эхнэртэй нь зодсон ноцтой хэрэг гарлаа. Мөн тус улсын хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагын байр шатаж, олон нийт түүнийг “тархи угаадаг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг” хэмээн буруутгажээ.
Непалын зарим хотод болсон жагсаал хүчирхийлэлд хүрч, цагдаа нартай мөргөлдсөний улмаас даваа гарагт 19 жагсагч амиа алдсан байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэхээс аргагүйд хүрсэн талаар тус улсын харилцаа холбооны сайд Притви Субба BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Жагсагчдын дийлэнхийг Gen Z буюу залуучууд эзэлж байгаа бөгөөд шинэ үеийнхний хөдөлгөөн тус улсад болж байна. Их сургуулийн оюутнууд томоохон хотуудаас Катманду руу ирж жагсаалд улам хүч түрсээр байгаа юм.

Нислэгүүд цуцлагдаж, сайд дарга нар гадагш зугтаж байгаа бол үлдсэн нь олон нийтийн уур хилэнд өртөн зодуулж байна. Албан ёсны мэдээллээр 20 гаруй хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн шархаджээ. Жагсаал ямар нэгэн зохион байгуулагчгүй, хяналтаас бүрэн гарсан байна.
Иргэдийн бухимдлыг улам өдөөсөн шалтгаанууд нь:
-
Эдийн засгийн уналт, мөнгөн тэмдэгт үнэгүйдэх, үнийн өсөлт
-
Эмнэлэг, сургууль хүрэлцээгүй, ард иргэдийн ядуурал
-
Харин эрх мэдэлтнүүдийн тансаг хэрэглээ, хүүхдүүдийнх нь сошиал дээрх хэтрүүлсэн амьдрал
Түүнчлэн төрийн өндөрлөгүүд сошиал сүлжээг хаана гэж мэдэгдсэн нь залуусын эсэргүүцлийг бүр ч хурцатгасан байна.

Өмнө нь Индонезийн эрх баригчид улс орноо орхин зугтсан бол энэ удаа Балбын удирдагчид ижил замаар орж буй нь олон нийтийн дургүйцлийг улам тэлж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!