Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд гарсан, 16 болон 32 настай хоёр эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгтэй холбоотой урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр шүүх дээр эхлэх гэж байна.

Шүүх танхимын гадна
Одоогоор шүүхийн гадна талбайд хохирогчдын ар гэрийнхэн болон шударга шүүхийг шаардан ирсэн иргэд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Өмгөөлөгчдийн байр суурь

  • Яллагдагч Ц.Д-ийн өмгөөлөгч:

    “Хэргийн талаарх мэдээлэл сошиалд нийтлэгдсэний дараа манай үйлчлүүлэгчийн гэр бүлийнхэн рүү халдсан. Тиймээс шүүх хуралдааныг хаалттай явуулахыг хүсэж байна” гэж мэдэгдлээ.
  • Хохирогч Э.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Ш.Эрбол:

    “Насанд хүрээгүй хохирогч, гэрч, шүүгдэгчдийн хувийн мэдээлэл хэлэлцэгдэх тул хурлыг хаалттай явуулах саналтай байна” гэлээ.

Ийнхүү шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд цаашдын хуралдааныг хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй байна.