Хотын захын бүсийг хамарсан, хоёр хэсэг маршруттай “Хоёрдугаар тойрог зам” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас шаардлагатай тодруулга авсан бөгөөд холбогдох байгууллагаас авто замын трассын хувилбарт санал авч дууссан. Эдийн засгийн шинжилгээ, тооцооллын ажлыг үргэлжлүүлж байна.
Хоёрдугаар тойрог замын зүүн чиглэлд 5.7 км, 5.8 км, 6.6 км урттай гурван хувилбар, баруун чиглэлд 14.9–15.1 км урттай гурван трассын сонголтыг боловсруулсан байна. Гүүрэн байгууламж, дугуйн зам болон явган хүний зам, ногоон байгууламжийг тус төсөлд тусган цогцоор барихаар төлөвлөжээ.
Хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр холбох “Хоёрдугаар тойрог зам” төсөл нь тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын дүүрэгт оршин сууж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөж байна.
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

Холбоотой мэдээ

Улс төр · 2 цаг
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

Улс төр · 2 цаг
Хөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байна

Нийгэм · 3 цаг
Туул голд 23 настай залуу живж амиа алджээ

Улс төр · 3 цаг
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа

Бусад · 3 цаг
“No Brand City hall” Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ

Нийгэм · 3 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!