Тодруулбал, Улсын хоёрдугаар төв эмнэлэг уушги, ясны хорт хавдрыг хөлдөөх эмчилгээг дөрвөн хүнд хийсэн байна. Энэ эмчилгээ нь хорт хавдрын зовуурь ихтэй үед өвдөлт намдаах, хавдрын тархалтыг багасгах ач холбогдолтой юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хавдрын 18-20 төрлийн эмчилгээг санал болгодог болсон. Түүний нэг нь хөлдөөх эмчилгээ. Энэ эмчилгээ нь мэс заслаар хавдрыг авснаас дүйцэхүйц үр дүн үзүүлдэг гэж олон улсад тооцдог байна. Тус эмчилгээг энгийнээр тайлбарлавал тусгай хөлдөөх зүүгээ хавдарт хүргэж байрлуулсны дараа нь хөлдөөх хийг шахах байдлаар эмчилгээг хийдэг. Энэхүү хөлдөөх арга нь бусад эрхтэнд сөрөг нөлөө багатай гэдгээрээ давуу талтай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.90
Баяр хүргэе. Манай эмч нар ч мундаг шүү. Цалинг нь нэмээд өг. Эрүүл мэндийг улс төржүүлэх хэрэггүй. Бидий төлсөн татварын мөнгийг эмч, багш нар өг.
Хариулах