Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Багш нарын тавьсан шаардлагын хариуг хугацаанд нь өгсөн. Хуулийн хүрээнд зохион байгуулж буй жагсаалд бид хүндэтгэлтэй хандаж байгаа. Өчигдөр Ерөнхий сайд, Сангийн сайд болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзаж, санхүү, төсвийн боломжийн талаар ярилцсан” хэмээлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “багш нарын цалинг ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс 1сая 850 мянган төгрөгт хүргэх” чиглэл өгсөн. Энэ нь одоогийн 1 сая 484 мянга байгаа цалингаас 400 гаруй мянган төгрөгөөр нэмэгдэх дүн юм.
Мөн ирэх оны долоодугаар сараас үндсэн цалинг 2.5 сая төгрөгт, цаашдаа 3.5 сая төгрөгт хүргэх судалгаа гаргаж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгосон байна.
“Ингэвэл багш нарын орлого бодитой нэмэгдэнэ. Цалин нэмэгдэхийн хэрээр боловсролын салбарт ажиллах хүний тоо, сонирхол нэмэгдэнэ гэж үзэж байна” хэмээн П.Наранбаяр онцоллоо.
Багш нарын зүгээс цалинг 1000 ам.долларт хүргэх шаардлага тавьсан ч Засгийн газар эхний ээлжид 2.5 сая төгрөгт хүргэх, цаашид үе шаттайгаар нэмэх байр суурь баримталж байгаа аж.
“Санхүүгийн эх үүсвэр хамгийн чухал. Монгол Улс орлогоо нэмэгдүүлж, олсон орлогоо хүндээ зарцуулдаг байх бодлого барина” хэмээн сайд нэмж хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.66.11
Огцрохгүй гэж попордож бнаөө
Хариулах