Нийтийн тээврийн бодлогын газраас нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах шинэчлэлийг хийлээ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн  зорчих эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Д :1 “Шархадны эцэс-Ботаник” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Д :1 “Шархад-Хангамж-Ботаник” чиглэл болгон өөрчлөлт оруулав. 

  • Д:1 чиглэл “Шархадны эцэс-Ботаник” замналыг “Шархад-Хангамж-Ботаник” болгон өөрчилж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангана.

  • Шинээр нээгдсэн чиглэлүүд:

    • Д:11: Офицеруудын ордон → Эрдэнэтолгой → Цахлай → 422 дугаар худаг

    • Д:12: Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо → Улиастайн шинэ эцэс

    • Д:13: Улиастайн шинэ эцэс → Шархадны эцэс

Иргэд доорх зураглалын дагуу шинэ чиглэлд зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.