Цахим орчинд залилан үйлддэг эмэгтэйг баривчиллаа

Сэтгүүлч
2025/10/13

Цахим орчинд Telegram, Facebook платформыг ашиглан иргэдийг залилж байсан 43 настай “Т” гэх эмэгтэйг 2025 оны аравдугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс цагдаагийн байгууллага баривчилжээ.

Урьдчилсан мэдээллээр сэжигтэн “Т” нь фэйсбүүкт хуурамч зар оруулах, онлайн сугалаа зохион байгуулах, мөн иргэдийг телеграммаар даалгавар гүйцэтгүүлэх нэрийн дор мөнгө залилан авах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тус эмэгтэй өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 1533 удаагийн гүйлгээгээр 2.8 тэрбум төгрөгийн хохирол бусдад учруулсан болох нь тогтоогджээ.

Одоогоор хэрэгт холбогдсон этгээдийг цагдаагийн байгууллага саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.Иргэдийг цахим орчинд үл таних этгээдийн санал, зар, сугалаанд итгэхгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна