Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48.900.000 төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ

Сэтгүүлч
2025/10/14

“Авто март худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй Н Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48.900.000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байгааг мэдээлэв.
Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа тул иргэн та “Шилжүүлсэн” гэх үгэнд бус өөрийн дансаа шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна