Өнөөдрийн (2025 оны 10 дугаар сарын 15-ны) голлох үйл явдлуудын тойм:
Улс төр, гадаад харилцаа
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэнэ.
- Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. Эдийн засаг, нийгмийн бодлоготой холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Байнгын хороод өнөөдөр тус тусын асуудлаа хэлэлцэнэ.
Эдийн засаг, бизнес
- 09:00 цагт: Европын холбоо–Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум — Шангри-Ла зочид буудалд эхэлнэ. Форумд ЕХ-ны болон Монголын бизнесийн төлөөллүүд оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцана.
Сэтгүүл зүй, мэдээллийн салбар
- 08:30 цагт: “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” хөтөлбөрийн багш нарын сургалт — Корпорейт зочид буудалд болно. Хөтөлбөрийг их, дээд сургуулиудад нэвтрүүлж буйтай холбогдуулан багш нарыг чадавхжуулах зорилготой.
- 11:00 цагт: “Эрүүгийн хуулийн 13,14 – Хэвлэл мэдээллийн салбарын байр суурь” хэлэлцүүлэг — МУБИС-ийн номын санд болно.
Сонгуулийн боловсрол
- 11:30 цагт: СЕХ “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-ыг нээнэ — Үндэсний номын санд болно. Сонгуулийн боловсрол, намын санхүүжилтийн ил тод байдлын талаар мэдээлэл хийнэ.
Соёл, урлаг
- 12:00 цагт: Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” үзэсгэлэнгийн нээлт — Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд.
- УДЭТ: Л.Толстойн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулна.
- “Нугарсан ч хугарахгүй II” үзэсгэлэн — “Норпэй” арт галерейд энэ сарын 17-ныг хүртэл.
- “Бий Контемпорари Арт Галерей”-н 5 жилийн ойд зориулсан “40 GHz” үзэсгэлэн үргэлжилж байна.
- “Улаанбаатар” олон улсын кино наадам — энэ сарын 15-нд өндөрлөнө.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!