Монгол Улс COP17-д гурван санаачилга дэвшүүлэхээ COP30 дээр зарлалаа

Сэтгүүлч
2025/11/18

#COP30 МОНГОЛ УЛС COP17-Д ГУРВАН САНААЧЛИЛГА ДЭВШҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БУЙГАА ЗАРЛАЛАА

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурлын (COP30) хүрээнд “Хэлэлцүүлгээс үйл ажиллагаанд: COP30-ыг эргэлтийн цэг болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг өнөөдөр /2025.11.17/ Германы павильонд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож, Монгол Улсын уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтол зэрэг хүрээлэн буй орчны уялдаа сорилтыг салангид бус, нэгдсэн бодлого, уялдаатай үйл ажиллагаа-аар шийдвэрлэх чиглэлээ танилцуулав.

Мөн энэ үеэр Монгол Улс COP17-ын үеэр гурван том санаачилга дэвшүүлнэ гэдгээ зарлалаа  

 Б.Батбаатар сайд 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын үеэр (COP17) дараах гурван санаачилгыг дэвшүүлэхээ мэдэгдэв. 

Үүнд:
✅️ Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
✅️ Ус-газрын нэгдсэн менежмент
✅️ Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц
Эдгээр санаачилгууд нь газар-уур амьсгал-биологийн олон янз байдлын уялдааг бэхжүүлж, нэгдсэн ландшафтын нөхөн сэргээлтийн шийдлийг дэлхийн хэмжээнд өргөжүүлэх зорилготой гэдгийг Б.Батбаатар сайд онцоллоо.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.76.3
    2025/11/20

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM +91424323800802. О? ?оо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM х аягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и? ?эйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Y? ?э: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Хариулах