"Хүрээ цам-Даншиг наадам"-ын "Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн 32 багийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Тус тэмцээнд:
- Монгол Улсын даяар дуурсагдах мэргэн 1,
- Монгол Улсын үлэмж дархан мэргэн 12,
- Монгол Улсын дархан мэргэн 6,
- Монгол Улсын гарамгай мэргэн 5,
- Монгол Улсын хошой мэргэн 20,
- Монгол Улсын мэргэн 29,
- Аймгийн гоц мэргэн 106 болон бусад залуу харваачид оролцож байна.
Энэ удаагийн тэмцээн шагайн харвааны шигшээ багууд цугларсан чансаа өндөртэй тэмцээн болж буйгаараа онцлогтой.













Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!