Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Архангай аймгийн Батцэнгэл сумын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.  

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, МАН-ын Орон нутгийн намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан, Архангай аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар Засгийн газрын хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, МАН-ын стратеги, бодлого төлөвлөгөө, Архангай аймагт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар танилцуулга хийлээ. 

Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад нь хариулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Түүнчлэн Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 хөгжлийн бодлого, “Чөлөөлье” үндэсний санаачилга, намын үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих зорилгоор нэвтрүүлж буй Enam 3.0 платформын талаар танилцуулж, гишүүд, дэмжигчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Мөн энэ үеэр Архангай аймгийн Батцэнгэл суман дахь ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын мэндчилгээг уламжлан, санал хүсэлтийг нь сонсов.

Тус уулзалтад Батцэнгэл сумын МАН-ын хорооны дарга Н.Базардэрэг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, намын хорооны зургаан үүрийн нийт 250 гаруй гишүүн, дэмжигчид оролцлоо.