Оюу толгой нийт 167.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Өмнөговийн тогтвортой хөгжилд зарцуулжээ

Сэтгүүлч
2025/11/19

Тус компани гуравдугаар улиралд нийт 587 тэрбум төгрөг, 2025 он гарснаас хойш өнөөг хүртэл нийт 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. 2010 оноос хойш нийт 13.7 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлөөд байна.

Оюу толгой III улиралд нийт 736 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 553 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг эдгээр дотоодын компанид зарцуулжээ.
Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд энэ улиралд 2.2 их наяд, 2010 оноос хойш 53.3 их наяд төгрөг зарцууллаа. Мөн нэг тонн хүдэр боловсруулахдаа нөхөн сэлбэлтээр дунджаар 0.44 м3 буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна.

Тус компанийн III улирлын тайлангаас орон нутагт хийсэн тогтвортой хөгжлийг төслүүдийг онцолъё.
"Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС) нь 2015 онд , Өмнөговь аймаг болон Ханбогд сумын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан. Үүнээс хойш 10 жилийн хугацаанд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, бизнес хөгжил, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах чиглэлээр тогтвортой хөгжилд чиглэсэн 550 олон талт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.
Тус компани жил бүр 5 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг тус санд олгож ирсэн бөгөөд 2015–2025 оны хооронд нийт 167.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Энэ хугацаанд тус сангийн санхүүжилтээр Ханбогд сумыг хот болон хөгжих дэд бүтэцтэй, Өмнөговь аймгийг нийгэм-эдийн засгийн өрсөлдөх чадвараараа улсдаа тэргүүлэгчдийн нэг болох төсөл хөтөлбөр тууштай хэрэгжүүлээд байна. Давхардсан тоогоор нийт 840,000 гаруй хүн эдгээр төсөл, хөтөлбөрийн үр шимийг хүртжээ. Үүнд бичил зээл авч бизнесээ өргөжүүлсэн иргэд, тэтгэлэг хүртсэн оюутнууд, шинэ сургууль, цэцэрлэгийн сурагчид, шинээр ажлын байртай болсон иргэд болон малчин өрхүүд багтаж байна. ГОХДС-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Говийн оюу хөгжлийн дэмжих сан https://goviinoyu.mn/ холбоосоос авна уу.

“Оюу толгой” ХХК 167.7 төрбум төгрөгийг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд зориулжээ.

Тус компани “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлт, бизнесийн хөгжил, байгаль орчин, соёлын өв хаммгааллын чиглэлээр нийт 550 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд дээрх төсөл хөтөлбөрийн үр шимийг давхардсан тоогоор нийт 840,000 гаруй мянган хүн хүртжээ.

Та бүхэн “Оюу толгой” компанийн 2025 оны гуравдугаар улирлын тайлантай дэлгэрэнгүй танилцана уу. Тайланг үзэх: https://admin.ot.mn/wp-content/uploads/Scorecard_Q3-2025-MGL-1.pdf


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна