Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хомсдолтой холбоотойгоор зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр төрөөс шатахууны экспортын квот авах, татвар, гааль, тээвэр болон хөнгөлөлттэй зээл зэрэг боломжит бүхий л хэлбэрээр аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаа хэдий ч зарим ШТС шатахуунтай хэрнээ борлуулалт хийхгүй, 24 цагаар ажиллахгүй, нэг хошуугаар үйлчилж байгаагаас урт дараалал үүсэж, иргэдэд хүндрэл учруулж байна хэмээн мэдэгдэв.
Мөн хямралын үед ШТС-ууд онцгой горимоор ажиллаж, төрийн өмнө гэрээгээр хүлээсэн иргэдэд үйлчлэх үүргээ биелүүлэх ёстойг онцолсон байна.
Г.Дамдинням:
“Хямралын үед онцгой горимоор ажиллаж, төрийн өмнө гэрээгээр хүлээсэн ард иргэдэд үйлчлэх үүргээ биелүүлэхгүй бол торгоно, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцална.”
Түүнчлэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа ШТС-уудыг хаасан ч иргэдэд үзүүлэх нөлөөлөл бага тул шаардлагатай тохиолдолд ийм арга хэмжээ авах боломжтой гэсэн байр суурийг илэрхийллээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!