Ховд аймагт сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайх, уг асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “охины цогцос олдсон”, “хөрш айлуудын хоёр иргэнийг хорьсон” гэх зэрэг эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл тархаж байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр мэдээллийг албан ёсоор баталгаажаагүй болохыг анхаарууллаа.
Мөн эрэн хайх ажиллагаанд оролцож буй иргэдээс тодорхой бус мэдээлэл авч, нягтлан шалгалгүйгээр олон нийтэд түгээх нь мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, иргэдийг буруу ташаа мэдээлэлд итгэхэд хүргэх эрсдэлтэйг онцолсон байна.
Түүнчлэн хэргийн газарт очиж шууд дамжуулалт хийх, албан үүргээ гүйцэтгэж буй байгууллага, алба хаагчдаас мэдээлэл өгөхийг шаардах зэрэг үйлдэл нь эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүйг анхаарууллаа.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, одоогийн байдлаар уг асуудалтай холбоотой нэг иргэнийг цагдан хорьсон байна.
Иргэдийг зөвхөн цагдаагийн байгууллага болон эрх бүхий байгууллагаас өгч буй албан ёсны мэдээллийг эх сурвалж болгон ашиглаж, баталгаагүй мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүслээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!