Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ Монгол Улсад энэ оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэдний аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас нийт 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Тодруулбал, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 8 чиглэлд 16 морьт эргүүл, 6 машинт эргүүл, 170 чиглэлд 360 явган эргүүл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохицуулах чиглэлээр 549, хуралдааны үеийн хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр 246 алба хаагч, гадаад хэлний мэдлэгтэй 80 оюутан цагдаа, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд 152 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна. Мөн зочид, төлөөлөгчдийн байрлаж буй 40 зочид буудалд 24 цагийн болон томилгоот цагийн хуваариар 103 алба хаагч хамгаалалт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Холбоотой мэдээ

Нийгэм · 10 цаг
Нийтийн байранд хүн зодож амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ

Нийгэм · 11 цаг
Монголчуудын хийморь 20 литр бензинээр хязгаарлагдах уу, иргэдийн цөхрөл төв талбайд

Нийгэм · 12 цаг
Кофе хөрөхөөс өмнө амьдралаа түр азнаж үзье

Нийгэм · 13 цаг
Алтанбулаг сумын суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг унтуулгын буугаар буудаж, аюулгүй тээвэрлэжээ

Улс төр · 13 цаг
АН-аас ХАА-н салбарын 6.6 их наядын асуудлаар мэдээлэл хийнэ

Нийгэм · 14 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!