Цогтцэций сумын хүн ам 4.9 дахин өсөхөд цахилгаан станц, орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэсэн нь голлох суурь хүчин зүйл болжээ.
Улсын хэмжээнд 330 сум байдаг. Тэгвэл үүнээс өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүн ам нь 4.9 дахин нэмэгдсэн ганц сум бол Өмнөговь аймгийн Цогтцэций. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал 2005 онд Цогтцэций суманд 2317 хүн оршин сууж байсан бол 2025 онд энэ тоо 11392 болж өсчээ. Энэ бол албан ёсны бүртгэл. Тэгвэл хөдөлгөөнт хүн амыг тооцвол Цогтцэцийн оршин суугчид хэдийнэ 20 мянгад хүрчээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Хорин жилийн өмнөх буйдхан сум 20 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс болоход нөлөөлсөн гол хүчин зүйл бол Энержи Ресурс компаний зөв менежмент, бүтээн байгуулалт гэдгийг тоон мэдээлэл илтгэж байна. Тус компани 2009 онд “Ухаа худаг” уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхтэй зэрэгцээд суманд цахилгаан станц, орон сууц, сургууль, цэцэрлэг, ус хангамжийн нэгдсэн систем гээд дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг эрчимтэйгээр хийсэн нь өдгөө шинэ суурьшлын бүс болох гол суурь болжээ. Үндэсний статистикийн хорооны графикаас харвал уурхайн үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос хойш тус суманд суурьших иргэдийн тоо жил бүр мянга орчмоор тогтмол өсчээ.

Энержи ресурсын тайланд дурдсанаар Цогтцэций суманд байгуулсан энэ бүтээн байгуулалтад 1,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулжээ. Нэг хувийн компаний сайн засаглал, зөв менежментийн үр дүнд нь нийслэлд ирэх ачаалал бага ч гэсэн хэмжээнд буурч, төвлөрлийг сааруулахад бодит хувь нэмэр оруулж буй сайн жишээ энэ юм. Иймээс хариуцлагатай томоохон уул уурхайн компаниудад сум, орон нутгийнхан нэн түрүүн нийгмийн суурь дэд бүтцийг бий болгох шаардлага тавих, энэ чиглэлд хамтран ажиллах нь чухал юм.








Өмнөговийн Цагаанхад суурин бол Made in Chinese ш дээ Өмнөговийн гурвантэс Шивээ хүрэн суурин Made in Chinese ш дээ Өмнөговь аймаг урд хэгээрээ Хятад нөхөртэй Монгол эмэгтэйчүүд хэдэ зуугаараа л байна даа Монгол эрчүүд арчаагүй ажилгүй хар архичин гээд гологдож хүүхэнүүд нь Хятад иргэнтэй гэр бүл болох нь олширсон ш дээ
Үнэндээ бол Өмнөговь аймаг цагаачдаар дүүрчихсэн аймаг шүү дээ бусдаар бол Өмнөговийн угуул иргэд нь өсөж үржээд байгаа юм биш хүн амийнхан 50 хувь нь цагаачид байхгүй юу даа Цогцэций сум Made in Chinese ш дээ хаа хаа хаа Хятадын төрийн дуулал эгшиглэдэг гээд бодчих л доо Цогтцэций суанд байгаа мануухайнууд эрх биш мэдэх байгүй дээ